АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Амарбаясгаланг томилжээ

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Амарбаясгаланг томилжээ

АН-ын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй тус намын гишүүд мэдээлэл хийлээ. АН-ын дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэж авсантай холбоотойгоор тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалыг албан тушаалаас нь түдгэлзүүлжээ.

АН-ын дүрмээр ерөнхий нарийн бичгийн дарга болон намын дарга О.Цогтгэрэлийн зөвлөхүүд Улс төрийн зөвлөлийн хуралдаа саналын эрхтэй оролцдог байна. Харин өчигдөр болсон АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлаар Н.Ганибал болоод О.Цогтгэрэлийн зөвлөхүүдийг саналын эрхтэй оролцуулаагүй байна. Учир нь, АН-ын дүрмийн өөрчлөлтийг УДШ бүртгэж авсан тул тэд Улс төрийн зөвлөлийн хурлын хэлэлцэж буй асуудалд санал өгвөл хүчин төгөлдөр бус болно гэж үзээд Н.Ганибалыг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас нь түдгэлзүүлсэн гэдгийг мэдэгдсэн байна.

Улмаар АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Амарбаясгаланг томилжээ. АН ирэх дөрөвдүгээр сарын 7, 8-нд Их хурлаа хийж, ерөнхий нарийн бичгийн даргаа албан ёсоор сонгох юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.