Д.Пүрэвдаваа АН-аасаа гарахаар шийдэн, гишүүнчлэлээсээ өөрийн хүсэлтээр татгалзжээ
Баянзүрх дүүргийн засаг дарга асан Д.Пүрэвдаваа өөрийн хүсэлтээр АН-аасаа гарч байгаагаа мэдэгджээ. Тодруулбал, тэрбээр өчигдөр /2024.03.06/ Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь АН-ын бүлэгт гаргасан албан бичигтээ,
"Д.Пүрэвдаваа миний бие өөрийн хүсэлтээр Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзсан тул цаашид тус бүлэгт хамаарч, бүлгийн аливаа үйл ажиллагаанд оролцохгүй болохоо үүргээр илэрхийлж байна" гэжээ.
Д.Пүрэвдаваа Баянзүрх дүүргийн АН-ын хорооны даргаар ажиллаж байхдаа удаа дараа орон нутгийг сонгуульд АН-ыг ялуулж, тус дүүргийн засаг даргын албан тушаалыг хашиж байсан юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.