Тодруулга: З.Цогтгэрэл: Багш нар дахин ажил хаяна гэх мэдээлэл худлаа
Сүүлийн өдрүүдэд “Багш нарын зүгээс “Цалингийн нэмэгдэл” нэртэй шийдвэр бодит амьдрал дээр огт мэдрэгдэхгүй байна. Иймд багш нар дахин ажил хаяхаар болжээ” гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаад байна.
Тэгвэл энэ талаарх мэдээллийг бид Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга З.Цогтгэрэлээс тодруулахад, “Багш нар ажил хаяна гэдэг ташаа мэдээлэл. Өөр зорилготой хүмүүс ийм мэдээлэл цацаж байгаа байх” гэсэн юм.
Харин Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын цалингийн нэмэгдлийн талаар хэлэхдээ, “Багш нарын үндсэн цалин 50 хувиар нэмэгдэж буй нь бодитой. Хоол, унаа гэх мэт зарим нэмэгдэл шингэж байгаа. Мөн бүх багш нарын цалин тэгш нэмэгдэх юм биш. Эхний таван жил ажиллаж буй багш бол нэмэгдэлгүй. Илүү цагаар ажиллаж буй тохиолдолд хөдөлмөрийн хөлсийг хуулийн дагуу яг олгож байна. Мөн хөдөө орон нутагт ажиллаж буй багш нар нэмэгдэл авдаг. Цаашдаа багшаар ажиллаж эхэлснээсээ эхлээд өндөр цалин авдаг систем рүү явдаг. Одоо суурь буюу үндсэн цалин 2,226,000 төгрөг байна. Одоо цалин орохоор магадлаж харж болно шүү дээ. 20 жилээс дээш ажиллаж буй хотод ажиллаж байгаа багш татварын өмнөхөөр 3.4 сая, аймагт ажиллаж байгаа багш 3.9 сая, сумын төвд ажиллаж байгаа багш 4.3 сая болж нэмэгдэж байна” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.