Улаанбаатар, Москва хооронд шууд нислэгийг үргэлжлүүлэх, өргөжүүлэх талаар хэлэлцэж байна
ОХУ Москва, Улаанбаатар хооронд агаарын зорчигч тээврийн үйлчилгээг үргэлжлүүлэн, давтамжийг нэмэгдүүлэх талаар Монгол Улстай хэлэлцээр хийж байгаа тухай Эдийн засгийн хөгжлийн яамны Олон талт эдийн засгийн хамтын ажиллагаа, тусгай төслүүдийн газрын захирал Никита Кондратьев “РИА Новости” агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан талаар тус улсын хэвлэлүүдэд мэдээллээ.
Тэрбээр "Монголын талтай хэлэлцээр үргэлжилж байна. Москва, Улаанбаатрын хооронд шууд нислэгийг нэмэгдүүлэхээс гадна Буриад руу нислэг үйлдэх асуудлыг ч хэлэлцэх асуудалд багтаасан.
Одоогоор зөвхөн Оросын тээвэрлэгчид Эрхүү, Красноярскаас Улаанбаатар руу нислэг үйлдэж байна” гэжээ. Энэ талаар ТАСС “Улаанбаатараас Эрхүү, Красноярск, Улаанбаатар-Владивосток чиглэлд нэмэлт нислэг эхлүүлэхээр талууд хэлэлцэж байна гэж Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын дарга Александр Козлов Дорнын эдийн засгийн форумын үеэр мэдэгдээд Оросоос Монгол руу жуулчдын урсгал бага байгаа нь шууд агаарын тээврийн үйлчилгээ хангалтгүйтэй холбоотой” хэмээсэн талаар мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.