Нобелийн шагналыг бусдад бэлэглэх нь дүрмээс гажсэн хэрэг

Нобелийн шагналыг бусдад бэлэглэх нь дүрмээс гажсэн хэрэг

Норвегийн Нобелийн хүрээлэнгийн дүрмийн дагуу бол Нобелийн шагналтныг зарласны дараа хүчингүй болгох, бусдад шилжүүлэх, хуваах боломжгүй. Гэтэл Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо 2025 онд хүртсэн Нобелийн энхтайвны шагналаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад гардуулжээ. Түүний бэлгийг хүлээн авахдаа Нэгдсэн улсын тэргүүн “Гайхалтай дохио” гэж хошигнов. Цагаан ордонд уулзах үеэрээ тэд Венесуэлийн ирээдүйн талаар ярилцсан байна талаар дэлхийн хэвлэлүүдэд мэдээлэв. Мачадогийн “дохио” нь Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний эхнэрийг хар тамхины наймааны хэргээр саатуулж, Нью-Йоркт шүүсэнд талархаж буйн илэрхийлэл гэж тоймчид тодотгосон бол Мачадо "Бидний эрх чөлөөний төлөөх онцгой үүрэг амлалтыг нь хүлээн зөвшөөрч Трампад Нобелийн шагналын медалиа гардуулсан” гэж сэтгүүлчдэд пүрэв гарагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Д.Трамп олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Мачадо медалиа надад хадгалуулахаар үлдээсэн. Түүнтэй уулзах нь нэр төрийн хэрэг байлаа. Тэр бол маш их зүйл туулсан гайхалтай эмэгтэй. Харилцан хүндэтгэлийн гайхалтай дохио. Баярлалаа, Мария" гэжээ.

Ж.Цэцэг

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.