НЗДТГ: Иргэд автобусны буудлын дулаан бүхээгийг эвдэлж, эд зүйлсийг нь хулгайлсны улмаас түр хаасныг өнөөдрөөс засварлаж нээнэ
Цаг агаар эрс хүйтэрсний улмаас автобус хүлээх иргэд "Дулаан зогсоолуудыг ажиллуулахгүй байна" гэх гомдлыг гаргаж эхэлсэн. Энэ талаар НЗДТГ-аас тодруулахад "Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд автобусны 70 орчим дулаан зогсоол байдаг. Тухайлбал, СХД-ийн хэмжээнд нийт автобусны 24 дулаан зогсоол байгаа бол үүний 19 нь хэвийн ажиллаж, 5 зогсоолыг улсын комисст хүлээлгэн өгсөн байна.
БЗД-ийн хэмжээнд 12 дулаан зогсоол байдаг бөгөөд 7 нь хэвийн ажиллаж байна. Харин 5 зогсоолын тухайд эд хогшил нь хулгайд алдагдсан, зорчигчид цонх, шилийг нь хагалсны улмаас түр хаасан байна. Өнөөдөр 2 зогсоолыг засаж, нээсэн. Үргэлжлүүлэн бусад хаалттай зогсоолуудыг засаж дууссан. Өнөөдөр нээнэ" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.