Залилан, хулгай, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллана

Залилан, хулгай, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллана

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баярыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Буянбат хүлээн авч уулзлаа.  Уулзалтад НИТХ-ын Ажлын алба болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төлөөлөл бүхий албан тушаалтнууд оролцлоо. Энэхүү уулзалтын үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Буянбат улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх стратеги төлөвлөгөө боловсруулах, урьдчилан сэргийлэх ажлын тайлан, мэдээ, үр дүнг цахимжуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

content 3651 618589771 1188982643

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Монгол Улсад гарч буй гэмт хэргийн 70 хувь нь нийслэлд бүртгэгдэж байгаа учир Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл үүнд анхаарч ажиллаж байна. Ингэхдээ техник, технологийн дэвшлийг ашиглаж, нийслэлийг бүрэн камержуулах ажлыг эрчимжүүлж байна. Нийслэлд залилан, хулгай, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг хамгийн их бүртгэгдэж байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гаралтын тоог бууруулах чиглэлд салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудтай хамтарч тодорхой ажлуудад төлөвлөгөө гаргаж, зорилт тавьж ажиллаж байна” хэмээн онцоллоо.

content 3651 618040330 1188982216

Түүнчлэн уулзалтаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, залилах гэмт хэрэг болон цахим хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой арга, хэлбэрийг нэвтрүүлэхэд санал солилцож, хамтарч ажиллахаар боллоо.

content 3651 616106566 1188983043

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.