Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал: Нар, батарей хосолсон станцуудыг аймаг сумдад байгуулах шаардлагатай
Дорноговь аймгийн “Эрдэнэнар” станц батарей хуримтлуур бүхий 30 МВт-ын хүчин чадалтай.
Төвийн сүлжээнээс хараат бус ажиллах боломжтой, тархмал эрчим хүчний энэ станц, Замын‑Үүд сум төвийн эрчим хүч тасарсан үед хэрэглээг бүрэн хангадаг.
2025 оны 3‑р сараас хойш Замын-үүдийн 134 цаг эрчим хүчний тасралтыг бүрэн хангасан.
Монгол инженерүүдийн байгуулсан станц 53 мянган нарны дэлгэцтэй, 8 инвертерийн байгууламж, 12 батарей хуримтлууртай.
Ийм төрлийн станцуудыг бусад аймаг, сумдад байгуулснаар эрчим хүчний тогтвортой байдал хангагдаж, хараат байдал буурна.
Энэ хүрээнд үй олон дүрэм журмыг цэгцлэх, шат дамжлага, хүнд суртлыг бууруулах, хууль эрх зүйн таатай нөхцөл бүрдүүлэх ажил шат дараатай хийгдэнэ.
Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, эрчим хүч импорт хэт хамааралтай учир ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүч, тархмал эх үүсвэр хөгжүүлэх шаардлагатай.
Алтан нар илчээ харамгүй хайрлаж байхад журам, зөвшөөрлөөр хүлж, хүнд суртал үүсгэх ёсгүй.



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.