“Physical Asia”-д оролцсон монголын баг, тамирчдад “Алтан од” шагналыг гардууллаа

“Physical Asia”-д оролцсон монголын баг, тамирчдад “Алтан од” шагналыг гардууллаа

“Physical Asia”-д оролцсон Монголын баг, тамирчдад “Алтан од” шагналыг гардууллаа. Тодруулбал, Монголын Үндэсний Олимпын Хорооноос олон улсын спортын нэр хүндтэй тэмцээн “Physical Asia”-д амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Монголын баг, тамирчдад “Алтан од” шагналыг Олон улсын Олимпын хорооны гишүүн, Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардууллаа.

content 3674 618633386 1330953705

Шагнал гардуулах ёслолын үеэр Монголын баг тамирчид “Physical Asia” тэмцээнд гаргасан амжилт, тэсвэр хатуужил, хамтын ажиллагаагаараа олон улсын түвшинд Монгол Улсын спортын хөгжил, тамирчдын ур чадварыг таниулж чадсаныг онцлон тэмдэглэв.

“Алтан од” шагнал нь Олимпын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож, улс орныхоо нэр хүндийг өсгөсөн тамирчид, баг, дасгалжуулагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлдэг хүндэт шагнал билээ.

content 3674 616193711 1330953769

content 3674 616633201 1330953812

content 3674 618513177 1330953765

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.