УИХ-ын 76 гишүүнтэй хаврын чуулган ирэх даваа гарагт нээнэ

УИХ-ын 76 гишүүнтэй хаврын чуулган ирэх даваа гарагт нээнэ

Энэ жилийн парламентын хамгийн отгон хаврын чуулган энэ сарын 18-ны Даваа гарагт нээлтээ хийх гэж байна. Хаврын чуулганы хугацаанд 3-4 сонсгол зохион байгуулахаар яригдаж буй. Тодруулбал,

-Нийслэлийн газар олголттой холбоотой авлига, хээл хахуул

-Уул уурхайн лиценз олголт

-Ногоон автобусны хэрэг

-Эмийн үнийн өсөлт, чанар стандартын асуудлаар түр хороод сонсгол зохион байгуулахаар болсон юм. 

Хаврын чуулган энэ удаад гуравдугаар сарын 15-нд нээх ёстой байсан ч ирэх Даваа гарагт буюу гуравдугаар сарын 18-нд нээхээр болж, хойшилжээ. Уг чуулган 76 гишүүний бүрэлдэхүүнтэй хамгийн сүүлийн чуулган гэдгээрээ онцлог болж байгаа юм.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.