Бүлэг хүчингийн хэргийг 2 удаа хаах санал ирүүлсэн ч прокуророос "хаах үндэслэлгүй" гэж үзээд шалгаж байна
СУИС-ийн 7 оюутан ангийнхаа охиныг хүчирхийлсэн тухай мэдээллийг хохирогч ил болгоод байгаа юм.
Энэ талаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас тодрууахад “Иргэн Н.Ш нь 2020 оны 12 дугаар сард цагдаагийн байгууллагад “2011 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд бусдад хүчиндүүлсэн” талаар гомдол гаргасан. Гомдлын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “хүчиндэх”гэмт хэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөрдөгчөөс 2 удаа хэргийг хаах саналтай тус прокурорын газарт ирүүлснийг прокурор хянаад хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, хэргийг хаах үндэслэлгүй гэж 2025 оны 5 дугаар сард мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг буцаасан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.