“Нүүдэл–999” шатрын анхдугаар тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Түшээ Бэрс ТББ-ын хамтран зохион байгуулсан “Нүүдэл–999” Улаанбаатар хотын шатрын анхдугаар тэмцээн амжилттай болж, шатрын спортыг дэмжигч, сонирхогч олон мянган хүний талархлыг хүлээлээ.
Тэмцээнд A, B, C зэрэглэл болон хүүхдийн ангиллаар нийт 999 шатарчин оюун ухаанаа сорьж, 13 өрөг дамнасан ширүүн өрсөлдөөн дунд авхаалж самбаагаа гайхуулан оролцсон нь бахархалтай байлаа. Нийт тамирчдадаа спортынх нь замналд өндөр амжилт, амжилтын ноён оргилд хүрэх алтан замыг хүсье!
Мөн эх орноо болон дэлхий дахинаа шатрын спортоороо манлайлагч, ур чадвараа гайхуулсан 3 их мастер болон олон улсын мастер тамирчид хүрэлцэн ирж, тэмцээнийг чимж, шатрын сонирхогчдод урам зориг хайрласан гайхалтай тоглолтоороо бид бүхэнд мартагдашгүй мөчүүдийг бэлэглэсэнд гүн талархал илэрхийлье.
Энэхүү тэмцээн нь зөвхөн өрөг бүрийн ялалт, ялагдлаар хязгаарлагдахгүй, харин шатрын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, шинэ залуу авьяастнуудын гараагаа эхлүүлсэн түүхэн үйл явдал болж үлдлээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.