2026 оны төсөвт нийслэлийн хэмжээнд 1–5-р ангийн 189,295 хүүхдэд "СҮҮ" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 8.9 тэрбум төгрөг тусгалаа
Ингэснээр хүүхэд бүрийн долоо хоногийн нэг өдрийн сүүний хэрэглээг нийслэлийн төсвөөс бүрэн хангаж, өсөлт хөгжил, эрүүл мэндийн хэрэгцээг дэмжсэн бодит хөрөнгө оруулалт болж байна.
Сүүнд агуулагдах уураг, кальци, амин дэмүүд нь хүүхдийн дархлааг сайжруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, анхаарал төвлөрөл, сурах идэвхийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Иймээс энэ хөтөлбөр нь зөвхөн нэг удаагийн дэмжлэг бус, хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн үндсэн хэрэгцээ рүү чиглэсэн урт хугацааны бодлого болж байна.
Цаашид дүүргүүд болон эцэг, эхчүүдийн дэмжлэг, оролцоог нэмэгдүүлснээр долоо хоногт гурван өдөр сүү өгөх зорилт тавин ажиллах бөгөөд үүнийг хэрэгжүүлснээр хүүхдүүдийн шим тэжээлийн хүртээмж эрс сайжирч, тэгш боломжийг бүрдүүлэх боломжтой болно.
Энэ нь бага ангийн бүх хүүхдэд ижил хэмжээний шим тэжээл хүртэх нөхцөлийг бүрдүүлж, сургуулийн орчин дахь эрүүл мэндийн бодлогыг шат дараатайгаар өргөжүүлэх чухал алхам юм.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.