НИТХ-ын хуралдаанаар ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг Нийслэлийн Засаг даргад олгох тогтоол батлагдлаа

НИТХ-ын хуралдаанаар ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг Нийслэлийн Засаг даргад олгох тогтоол батлагдлаа

Энэхүү төсөл нь Монголын эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих анхны мега бүтээн байгуулалт бөгөөд Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэгцээг хангах, эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах зорилготой.

Төслийн хүрээнд:

1600 гаруй түр ажлын байр, 369 байнгын ажлын байр бий болно.

300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай.

Инженер, техникийн мэргэжилтнүүдийг сургах, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой.

Энэхүү төсөл нь зөвхөн нийслэлийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхээс гадна, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шинэ жишиг тогтоож, ирээдүйн дэд бүтцийн томоохон төслүүдэд шинэ боломж нээж буй түүхэн шийдвэр боллоо.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөө, ирээдүйд чиглэсэн энэ бүтээн байгуулалт амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.

content 3696 НИТХ ын хуралдаанаар

content 3696 НИТХ ын хуралдаанаар

content 3696 НИТХ ын хуралдаанаар

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.