Монгол улс тийболын азийн аваргатай боллоо

Монгол улс тийболын азийн аваргатай боллоо

Япон улсын Токушима мужийн Анан хотноо зохион байгуулагдсан Тийболын Азийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсын тамирчид бахархам амжилт гаргаж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл, нөр их бэлтгэлийн үр дүнд манай баг тамирчид олон улсын дэвжээнд тивийн шилдэг өрсөлдөгчдийг ялж, Монголынхоо нэрийг өндөрт өргөв.

Алтан медалийн эзнээр Баянгол дүүргийн SK клубийн тамирчид,

Мөнгөн медаль Сүхбаатар дүүргийн Demons клубийн тамирчид,

Хүрэл медалийг Нийслэлийн Peak клубийн баг тамирчид,

Монголын бейсбол, софтболын үндэсний холбооны баг тамирчид шагналт байрын эзэд боллоо.

Энэ бол зөвхөн тамирчдын бус, багш дасгалжуулагч, ард түмний дэмжлэг, хамтын хүчний үр дүн юм.

Монголын тамирчид ийнхүү Азийн аваргын дэвжээнд бахдам амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг өндөрт цуурайтууллаа.

content 3700 Монгол улс тийболын

content 3700 Монгол улс тийболын

content 3700 Монгол улс тийболын

content 3700 Монгол улс тийболын

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.