“Кибер орчин дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр сургалт зохион байгууллаа
Өнөөдөр Баянгол дүүргийн сургуулийн нийгмийн ажилтнууд болон хүүхэд хамгааллын нийгмийн ажилтнуудад “Кибер орчин дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Цахим хэрэглээ нэмэгдэж буй өнөө цагт хүүхдүүд маань эрсдэлтэй нөхцөл байдалтай нүүр тулгарах магадлал өндөр болсон. Тиймээс тэднийг хамгаалах, зөв чиглүүлэх хамгийн эхний хүмүүс бол багш, нийгмийн ажилтнууд билээ.
Энэхүү сургалт нь зөвхөн мэдлэг нэмэхээс гадна хүүхэд бүр аюулгүй, итгэлтэй, хөгжих боломжтой орчинд өсөн хүмүүжихэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.


Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.