Х.Булгантуяа: Намайг оргон зайлж гадаад явсан гэх худал мэдээлэл сошиалд түгээжээ, Би Монголдоо байгаа

Х.Булгантуяа: Намайг оргон зайлж гадаад явсан гэх худал мэдээлэл сошиалд түгээжээ, Би Монголдоо байгаа

Сүүлийн үед цахим орчинд УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг хил гараад эргэж ирээгүй гэх мэдээллүүд цацагдаад буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн цахим хуудастаа дараах тайлбар хийжээ. 

Тэрбээр "Намайг оргон зайлж гадаад явсан гэх ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ сошиалд түгээжээ. Би монголдоо байгаа. 2025 оны 11 сард олон улсын хуралд цөөн хоног яваад ирсэн. Ингэхдээ УИХ-с холбогдох зөвшөөрлөө авч, МАН-ын дарга Н.Учралд мэдэгдсэн. Өөрөөр хаашаа ч яваагүй монголдоо өвөлжиж байна.

МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус чуулган ирэх сард болох тул намын удирдлага, холбооны хамт олонтойгоо уулзаж бэлтгэлээ хангаж байна .

Маргааш хүүхдүүдийн хичээл эхлэх гээд дутуу даалгаврыг нь хийлгэх, дэвтэр номыг нь бэлдэх ээж, аавын их ажил манайд ид өрнөж байна. Та нар адилхан уу" хэмээн бичсэн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.