Ахмадууд: Цагаан сараас өмнө тэтгэврийн доод хэмжээг 1.500.000 төгрөг болгон нэмэхийг шаардаж байна
Ахмадуудын төлөөлөл өнөөдөр тэтгэврийн асуудлаар мэдээлэл хийж, тэтгэврийн доод хэмжээг Цагаан сараас өмнө нэмэгдүүлэхийг төр засгаас шаардаж байгаагаа мэдэгдлээ. Тэд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж байна.
Энэхүү шаардлагыг 2025 оны есдүгээр сарын 25-ны өдөр Монголын Ахмадын Холбооноос төрийн өндөрлөгүүдэд албан ёсоор хүргүүлсэн ч өнөөг хүртэл тодорхой шийдвэр гараагүй хэмээн тэд онцоллоо.
Ахмадуудын төлөөлөл “Бид дахин шаардлага хүргүүлж, хатуу сануулга өгч байна. Үнийн өсөлт, инфляц эрчимтэй нэмэгдэж, амьжиргаа улам хүндрэлтэй боллоо. Өнгөрсөн жил 150 мянган төгрөгөөр авч байсан ууц өнөөдөр 500 мянган төгрөгт ч хүрэхгүй байна. Ийм нөхцөлд биднийг Монголын уламжлалт хүндэтгэлийн баяр болох Цагаан сарыг хэрхэн тэмдэглэх вэ гэж асуумаар байна. Өндөр үнэтэй эм тариа, хүнсний өдөр тутмын хэрэглээний талаар бид яриагүй байна. Бид үр хүүхдүүдтэйгээ, боломжийн хэмжээнд, монгол ёс заншлынхаа дагуу Цагаан сараа тэмдэглэхийг хүсэж байна” хэмээн мэдэгдэв
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.