БНСУ-ын жүжигчин Жан Хёг Хүй долоон худагт болох 10 мянган морьтны жагсаалд оролцоно

БНСУ-ын жүжигчин Жан Хёг Хүй долоон худагт болох 10 мянган морьтны жагсаалд оролцоно

Дэлхийн адууны өдрийг ирэх долоодугаар сарын 11-13-нд зохион байгуулж, 10 мянган морьтон Монголд цуглана. Тус арга хэмжээнд “Сэргэлэн охин Янсун” киноны Хан Китэгийн дүрээр монголчуудын танил болсон Солонгосын алдарт жүжигчин Жан Хёг оролцохоо мэдэгдсэн байна.

Тус арга хэмжээ Хүй 7 худагт болох бөгөөд морьтон монголчууд адууны соёлоо Дэлхийд гайхуулах гэнэ. Одоогоор энтертайнмент, морин эмчилгээ, засал, соёл, 21 аймгийн өв тээгч гэсэн 5 хүрээ байгуулахаар тогтжээ.

Манай улс 2013 онд 3000 морины уралдаан, 10 мянган морьтны жагсаал зохион байгуулж, Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг ном “Гиннес”-т бүртгүүлсэн юм.

Дашрамд сонирхуулахад, НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2025.06.03-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай тогтоолыг хэлэлцэн баталсан юм. Уг өдрийг 2026 оноос эхлэн, Дэлхийн 56 улс тэмдэглэнэ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тооцоогоор цэнхэр гараг дээр маань 60.8 сая адуу байдаг аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.