Б:Чойжилсүрэн: Сайдын суудалтай зууралдаад байсан зүйлгүй
Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болж Ерөнхий сайд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд эрчим хүчний асуудлаа даруй шийдэх 100 хоногийн хугацаа өгсөн билээ. Гэвч Б.Чойжилсүрэн 100 хоногийн дотор шийдэх ямар ч боломжгүй гэж хэлсэн байдаг. Харин хуралдааны дараа мэдээлэл өгөхдөө "Шинэ сайд ирээд Б.Чойжилсүрэнгээс илүү ажиллана гэх юм бол ажлаа өгөхөд бэлэн. Сайдын суудалтай зууралдаад байсан зүйлгүй" хэмээн тайлбар хийж амжив. Өдөр тутамд цахилгаан хязгаарлаж, иргэд, ААН-үүд хөрөнгөөрөө хохирч байгаа энэ үед түүнийг албан тушаалаасаа буухыг шаардсан хүмүүс цахим хуудастаа байр сууриа илэрхийлсээр буй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.