П.Наранбаяр: Бид хэлэлцээрт заасныхаа дагуу нэмэгдэлгүй суурь цалинг 1.4 сая байсныг 2.2 сая болгож нэмэгдүүлсэн. Энэ бол 50 хувийн бодит нэмэгдэл

П.Наранбаяр: Бид хэлэлцээрт заасныхаа дагуу нэмэгдэлгүй суурь цалинг 1.4 сая байсныг 2.2 сая болгож нэмэгдүүлсэн. Энэ бол 50 хувийн бодит нэмэгдэл

Өнгөрсөн онд багш нарын цалинг 2026 оны нэгдүгээр сард 50 хувь, арваннэгдүгээр сард нийт 70 хувь болгож нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тэгвэл энэ талаар Боловсролын сайд Д.Наранбаяр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Бид хэлэлцээрт заасныхаа дагуу нэмэгдэлгүй суурь цалинг 1.4 сая байсныг 2.2 болгож нэмэгдүүлсэн. Цэцэрлэгийн багшийн цалин гэхэд 1.5 сая төгрөгөөс 3.5 сая төгрөг болж нэмэгдсэн нь үнэн.

Цалингийн нэмэгдэл дээр Сангийн яамтай бид ярилцаад багш нарын үндсэн цалингийн баталгааг сайжруулах, ингэхдээ янз бүрийн нэмэгдлүүд нь амьдралын баталгаа болохгүй гэдэгтэй санал нэгдэж үндсэн цалинг 70 хувь нэмэгдүүлсэн.

Шинэ багш дээр хэлэхэд, 20 жил багшилсан бол ур чадвар, орон нутгийн нэмэгдэл гээд нэмэгдээд явдаг. Орон нутгийн нэмэгдэл яг хэвээрээ буюу буураагүй. Нэмэгдэл хөлс бол илүү цагийн төлбөр, унаа хоолны зардал гээд 107 орчим мянган төгрөг төлж байсан. Төсийн захирагч өгсөн төсвөөсөө хэтрүүлэлгүй олгох ёстой гэдэг шийдвэр гаргасан. Үндсэн цалин 70 хувьтай байх нь зөв. Ялангуяа залуу багш нар эхний 5 жил нь ажиллчихаад хүртэл бага цалин авдаг байдлыг болиулсан. Цаашид багшийн ачааллыг бууруулах тал дээр илүү ажиллана.

Багш нарын цалин бүрэн олгогдож эхлээгүй байхад янз бүрийн таамаг яваад байх шиг байна." гэж хэлсэн юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.