"Милан-Кортина 2026" өвлийн олимпын наадам эхлэхэд 7 хоног үлдлээ

"Милан-Кортина 2026" өвлийн олимпын наадам эхлэхэд 7 хоног үлдлээ

"Милан-Кортина 2026" өвлийн олимпын наадам эхлэхэд 7 хоног үлдлээ. Дэлхийн 92 орны 2900 тамирчин 8 спортын 16 төрөлд, 116 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд бэлэн болжээ. 2026 оны Өвлийн Олимпын наадам хоёрдугаар сарын 6-нд Италийн Милан хотын “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд албан ёсоор нээгдэнэ. Хоёрдугаар сарын 22 хүртэл үргэлжлэх тус наадам нь түүхэнд хоёр хот албан ёсоор хамтран тэмцээн зохион байгуулах анхны тохиолдол болж байгаагаараа онцлог. Милан хотод нээлт, Кортина-д’Ампеццо хотод хаалтын ёслол болно. Олимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг, уулын цанын төрлөөр анх удаа А.Ариунбат нар оролцох эрхээ хангаад байгаа юм.

content 3758 article 0e0b3445 5c5

Сүүлийн 5 өвлийн олимпод манай улсаас хоёр тамирчин оролцож байсан бол энэ удаад 3 тамирчин өрсөлдөхөөр болж байна. Мөн анх удаа уулын цана гэсэн хүнд төрлөөр олимпын наадамд оролцох гэж байгаа нь түүхэн амжилт юм. Манай шигшээ баг энэ сарын 14-нөөс эхлэн Европ тивийг зорин, Дэлхийн цомын тэмцээнүүдэд орж, олимпын тэмцээн болох газарт нь байрлан, уур амьсгал, цагийн зөрүүнд дасах бэлтгэлээ хийж байна. 

content 3758 102759c630542a6f03ae

content 3758 612357271 1350893680

content 3758 IMG 7349

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.