Баянгол дүүрэг, Нагаока хот хамтын ажиллагаагаа эхлүүлж байна
Баянгол дүүрэг болон Япон Улсын Нагаока хот ах дүү хотын харилцаа тогтоох, хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцлоо.
Энэ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Япон улсын Нагаока хотын дарга ноён Исода Тацүнобү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд:
• Худалдаа, үйлдвэрлэл, хүний нөөц, хөдөлмөрийн бодлогын хэлтсийн дарга Ясунари Хошино,
• Хотын төлөөлөгч, Технологийн коллежийн дэмжигч клубын дарга Казүо Мацуи,
• NPO байгууллага – NAZE энергийн бүсийн идэвхжүүлэгч, гүйцэтгэх захирал Хидэки Каваками,
• Бүс нутгийг сэргээх бодлогын хорооны мэргэжилтэн Кёоко Хонда нар оролцлоо.

Уулзалтын үеэр Монголын Коосэн сургуулиудын оюутнууд Японы компаниудад дадлага хийх, суралцах, төгссөний дараа эх орондоо эргэн ирж ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, оюутан солилцоо, боловсрол болон технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Мөн Баянгол дүүрэг болон Нагаока хотын хооронд ах дүү хотын харилцаа тогтоох, хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжийн талаар харилцан ойлголцолд хүрэв.
Уулзалтад Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Өлзийнаран, Засаг дарга Ө.Сумъяабаатар, ИТХ-ын төлөөлөгч Г.Баянжаргал, ИТХ-ын төлөөлөгч, зөвлөлийн гишүүн А.Мөнхбадрал болон холбогдох албаныхан оролцлоо.
Баянгол дүүргийн сургуулиуд байгалийн шинжлэх ухааны чиглэлээр төрөлжсөн сургалтуудыг явуулж өндөр технологийн инженерүүдийг бэлтгэх бэлтгэл ажлыг хангах ажиллах шаардлагатай байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.