ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАЖ БАЙГАА ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛЖ БАЙНА

ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАЖ БАЙГАА ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛЖ БАЙНА

Нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын А/237 дугаар захирамж гарсан. Энэ захирамжийн хүрээнд нийслэлийн холбогдох 10 гаруй мэргэжлийн байгууллага хамтран дүүрэг тус бүрийг гурван хэсэгт хуваан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд Баянгол дүүргийн хэмжээнд нийт 33 гудамж, зам талбайн 12 чиглэлээр хяналт шалгалт хийж байгаа юм.

content 3766 ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД НИ

Тэгвэл тус ажлын хэсэг энэ сарын 17-нд Энхтайваны өргөн чөлөө Москвагийн гудамж, Товчооны зам дагуу хяналт шалгалт хийлээ. Энэ үеэр нийт 60 зөрчил илэрсэн ба нийслэлийн Хяналт шалгалтын газраас зөрчлийн арилгуулахаар холбогдох ААНБ, иргэнд шаардах хуудас өгөөд байна.

Мөн өчигдрөөс эхлэн Ард Аюуш, Энэбишийн өргөн чөлөө, Хасбаатарын гудамж, Амарсанаагийн гудамж дагуу хяналт шалгалтыг эхлүүлсэн бөгөөд зөрчлийг Qfield аппликейшн ашиглан бүртгэлжүүлж ажиллаж байна.

Ташрамд мэдээлэхэд, дээрх хяналт шалгалтыг дүүргийн хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулж буй бөгөөд 34 хорооноос авсан 12 чиглэлийн судалгааг Qfield аппликейшн-д оруулж холбогдох байгууллагуудад зөрчлийн мэдээллийг хүргүүлж илэрсэн зөрчлүүдийг тавдугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд арилгуулж ажиллах юм.

content 3766 ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД НИ

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.