Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл 2026 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зөвлөмжийг баталлаа

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл 2026 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зөвлөмжийг баталлаа

Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэснийн зөвлөл өнөөдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангид анхдугаар хуралдаанаа хийж 2026 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний Зөвлөмжийг баталлаа. Үүнд,

Гал түймрийн эрсдэлийг бууруулах чиглэлээр, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийг байгуулах, иргэд, олон нийтэд чиглэсэн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагын танхимыг тохижуулахыг Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн зөвлөлийн гишүүн байгууллагууд, дүүргийн зөвлөлийн дарга нарт үүрэг болголоо. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллын айл, өрхүүдийг үе шаттайгаар хийн халаагуурт шилжүүлэхтэй холбогдуулан үүсэж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахыг Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн зөвлөлийн гишүүн байгууллагууд, дүүргийн зөвлөлийн дарга нарт даалгалаа.

content 3768 623741848 1198125002

Үерийн эрсдэлийг бууруулах чиглэлээр, Улаанбаатар хотын тодорхой байршлуудад далан, суваг барих, зураг төсвийн зардлыг шийдвэрлэх, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах, айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн зөвлөлийн гишүүн байгууллагууд, Дүүргийн зөвлөлийн дарга нарт үүрэг болгов.

content 3768 623472900 1198124735

Газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах чиглэлээр, Орон сууцны барилга байгууламжуудын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг үнэлж, тэсвэргүй барилгыг дахин төлөвлөх, хүчитгэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, хөрөнгө оруулалтыг нэмэхийг Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газар, нийслэлийн зөвлөлийн гишүүн байгууллагууд, дүүргийн зөвлөлийн дарга нарт чиглэл болголоо. Зөвлөмжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газрын даргад даалгалаа.

content 3768 619539361 1198124822

content 3768 623449400 1198124975

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.