Нүүрсний хэргээр 3 жилийн хорих ялтай Т.Аюурсайханыг Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчээс нь чөлөөлжээ
Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өчигдөр /2024.03.11/ хуралдаж, УИХ-ын гишүүн асан, Нийслэлийн МАН-ын тэргүүлэгч Т.Аюурсайханыг тэргүүлэгчээс чөлөөлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан нь "Нүүрсний" гэх хэрэгт холбогдож, улмаар өнгөрсөн нэгдүгээр сард шүүхээс гурван жилийн хорих ял сонссон юм. Тэрбээр өдгөө Хорих 461 дүгээр ангид хорих ялаа эдэлж байгаа.
Тэрбээр анх нүүрсний хэрэгт холбогдсон даруйдаа УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Мөн түүнийг уг хэрэгт холбогдсон учир Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргаас чөлөөлж, Н.Батсүмбэрэлийг сонгосон байдаг. Тэгвэл Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Т.Аюурсайханыг тэргүүлэгчээс чөлөөлж, Н.Батсүмбэрэлийг сонгосон байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.