НИТХ-ын дарга А.Баяр Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Лео Зенгтэй хамтын ажиллагааны талаар санал солилцжээ

НИТХ-ын дарга А.Баяр Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Лео Зенгтэй хамтын ажиллагааны талаар санал солилцжээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд талууд Улаанбаатар хотын агаарын бохирдол, авто замын түгжрэл зэрэг асуудлуудаар цаг үеийн мэдээлэл солилцов. Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенг иргэдийн төлөөллийн байгууллагын тэргүүн идэвхтэй, санаачилгатай ажиллаж байгааг онцлоод цаашид оновчтой чиглэлд, үр дүнтэй хамтын ажиллаагаа өрнүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Монгол-Австрали улсын хамтын ажиллагаа тэр дундаа хотуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах цаг болсон. Эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх талаар санал хэлэв. Мөн агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах зэрэгт тодорхой төсөл, хөтөлбөрүүд дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

content 3776 622797404 1200298108

content 3776 624343585 1200298102

content 3776 623815675 1200298185

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.