УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах бичгийг хүргүүлжээ
Засгийн газраас 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын цалинг 50 хувь нэмэгдүүлэхээр болсон. Гэвч шинэ он гарч, багш нарын цалин буугаад ирмэгц цалин нь нэмэгдсэн бус харин ч хасагдаж орж байгааг багш нар шүүмжилж байна. Үүнтэй холбоотойгоор багш нарын зүгээс "Боловсролын яамаа хүн намаас чөлөөлье" хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн бол УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах бичгийг Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлжээ.
Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Улсын Их Хурлын баталсан төсвийн бодлогыг илт зөрчиж, 2026 оны төсвийн хэрэгжилтийг санаатайгаар доголдуулж, олон мянган багш, ажилтны цалин хөлс, нийгмийн баталгааг дордуулсан гэж үзэж буй аж. Иймд багш, ажилтнуудын эрх ашгийг зөрчсөн гэдэг үндэслэлээр түүнийг огцрох ёстой" гэж дурдсан байна.




Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.