Э.Батшугар: Төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулж, бизнес эрхлэгчид гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

Э.Батшугар: Төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулж, бизнес эрхлэгчид гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

Монгол Улсын засгийн газраас баталсан "Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмийн хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил үе шаттай хийгдэж байна. "Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Business платформ мобайл аппликейшн 2026.01.30-ний өдрөөс хэрэглээнд нэвтэрчээ.

Энэ талаар Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайд Э.Батшугар хэлэхдээ,

"Бизнес эрхлэгчид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран гар утаснаасаа компаниа байгуулж, үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэхээр төрийн үйлчилгээнүүдийг “E-Business” системд нэгтгэж бүрэн цахимжуулах ажил үе шаттай явагдаж байна. Энэ хүрээнд E-Business платформ мобайл аппликейшныг нээлээ.

“E-Business” Аппликейшнийг ашигласнаар: Нийт 953 төрлийн үйлчилгээг гар утсаараа авна Жишээлбэл:

Цаашлаад энэ нь бизнесийн дижитал шилжилтийн бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх, Монгол Улсын эдийн засгийн идэвх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн алхам болох юм гэлээ.

Монгол Улсад сар бүр дунджаар 1,540 хуулийн этгээд шинээр үүсгэн байгуулагддаг бөгөөд тэдгээрийн 72.8 хувь нь Улаанбаатар хотод, 27.2 хувь нь орон нутагт бүртгэгддэг гэсэн судалгаа бий. E-Business платформ мобайл аппликейшнтэй болсноор орон зай цаг хугацаанаас үл хамааран гар утаснаасаа цахимаар бизнесээ нээж, үйл ажиллагаагаа хянах боллоо.

content 3780 01525d3908f465c864ef

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.