Б.Пунсалмаа: Олон арван компани, хэдэн мянган хүний хүч хөдөлмөр шингэж сайн замтай болсон ч саар мууг нь зөвхөн надад хаяглаж байгаа нь зохисгүй юм

Б.Пунсалмаа: Олон арван компани, хэдэн мянган хүний хүч хөдөлмөр шингэж сайн замтай болсон ч саар мууг нь зөвхөн надад хаяглаж байгаа нь зохисгүй юм

УИХ-ын гишүүн Б.Пунсалмааг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Шинжиан Шинфа" компанийн хөрөнгийг хувьдаа завшсан гэх мэдээлэл тархаад буй. Тэгвэл Б.Пунсалмаа гишүүн үүнд хариу тайлбар, хийж мэдэгдэл гаргажээ.

Тэрбээр "Манай компанийн оролцоотойгоор Монгол Улсад 840 км зам тавигдсан нь үнэн.

Олон арван компани, хэдэн мянган хүний хүч хөдөлмөр шингэж сайн замтай болсон ч саар мууг нь зөвхөн надад хаяглаж байгаа нь зохисгүй юм. Холбогдох талууд тайлбар хийнэ гэдэгт итгэж байна. Монгол Улсад хөгжил авчрах аливаа ажлын төлөө тууштай зүтгэсээр байх болно." гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.