Зах, худалдааны төвүүдийн ойр орчмын авто зогсоолыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна

Зах, худалдааны төвүүдийн ойр орчмын авто зогсоолыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг богино, дунд хугацаанд бууруулах ажлын хэсэг сар шинийн баярыг угтан зах худалдааны төвийг чиглэсэн авто замын ачааллыг бууруулах тухайд үе шаттай зохицуулалтуудыг хийж байна. Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллах санал гаргаж, аж ахуй нэгжүүд дэмжсэн. Имарт худалдааны төв шөнийн 00:00 цаг хүртэл, бусад худалдааны төвүүд 2 хүртэлх цагаар үйл ажиллагаагаа сунгасан. Мөн ачаалалтай 60 байршилд хөдөлгөөн зохицуулалт хийх хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.

content 3832 628041827 1207999281

Тэгвэл өнөөдөр ажлын хэсгийн хурлаар худалдааны төвүүдийн ойр орчмын зогсоолыг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ. Имарт худалдааны төв 4 байршилд зогсоол , Бөмбөгөр худалдааны төвийн орчимд Урт цагааны зогсоолыг нээх асуудлаар ажлын хэсэг очиж ажиллахаар боллоо.

content 3832 631002335 1207999274

content 3832 631766666 1207999278

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.