С.Бямбацогт: Аж ахуйн нэгж, иргэддээ газар олгох эрхийг аймаг сумын удирдлагад шилжүүллээ
Орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулж, ил тод, шуурхай хүргэж, шат дамжлагыг багасгах үүднээс газрын харилцаатай холбоотой чухал зохицуулалтуудыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
Газар өмчлөх, эзэмших, ашиглах зөвшөөрлийг иргэд, аж ахуйн нэгжийн гаргасан хүсэлт, өргөдөл бүрээр Засгийн газрын тогтоол гаргаж шийдвэрлэдэг байсныг цэгцэлж,
Газар зохион байгуулалтын тухайн жилийн ерөнхий төлөвлөлт, газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн байдлыг Монгол Улсын Засгийн газрын түвшинд хэлэлцэн шийдвэрлэдэг байхаар зохицуулжээ.
Тодруулбал энэ онд нийт 31,809 иргэнд 3,117 га газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.