Э.Батшугар: 16 хүртэлх настай хүүхдүүдийн цахим хэрэглээг хязгаарлах талаар судалгаа явагдаж байна

Э.Батшугар: 16 хүртэлх настай хүүхдүүдийн цахим хэрэглээг хязгаарлах талаар судалгаа явагдаж байна

16 хүртэлх насны хүүхдүүдийн цахим хэрэглээг  хязгаарлах талаар судалж эхэлсэн гэж ЦХИХХ-ны сайд Э.Батшугар мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ, “ОУ-ын жишигт 16 хүртэлх насны хүүхдийн цахим орчныг хязгаарласан улс маш олон байдаг. Учир нь өсвөр насны хүүхдүүд сошиал булилд маш ихээр өртдөг. Энэ нь тухайн хүүхдийн ирээдүйд сөргөөр нөлөөлөх ялангуяа сэтгэл зүйн өвчтэй болох магадлал өндөртэй.

ОУ-ын судалгаагаар, цахим орчинд хар тамхины наймаа, биеэ үнэлэлт, хортой контентууд ямар ч хяналтгүйгээр гарах нь өсвөр насны хүүхдэд сэтгэл зүйн дарамт үүсгэх магадлалтай гэнэ. Өсвөр насны хүүхдүүдийн дундах 2004 оны судалгаанд хүүхдүүд аливаа зүйл анхаарлаа төврөлүүлэх ном унших, гэрийн даалгавараа хийхэд 23 минутыг зарцуулдаг байж, харин одоо цахим орчин эрчимтэй хөгжсөний үр дүнд тэр хугацаа 7 минут болсон. Өөрөөр хэлбэл, хүүхэд гэрийн даалгавараа тогтвортой хийж, ном унших чадвар буурсан гэсэн үг юм.

Харин Манай улсын судалгаанаас дурдвал, өсвөр насны хүүхдүүдийн дунд дээрхлэлтэнд өртөх байдал 30 хувь байсан бол 2025 онд цахим дээрхлэлт 51 болж өссөн. Энэ асуудал жил ирэх тусам улам ихсэх хандлагатай байгаа. Тиймээс тодорхой хэмжээний хязгаарлалт хийхэд судалгаа хийж ОУ-ын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна” гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.