“Олимпын өвөө” Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол олгоно

“Олимпын өвөө” Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол олгоно

Билгийн тооллын XVII жарны Сүрээр дагагч хэмээх Гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ОУОХ-ны хүндэт гишүүн, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Магванд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнахаар боллоо. Өдгөө 99 насыг зооглож буй Ш.Магван нь 1969-1978 онд МҮОХ-г тэргүүлж байсан бөгөөд 1977 онд ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон эрхэм хүмүүн юм.

“Мюнхен-1972” олимпын наадмаас хойш өвөл, зуны нийт 25 олимпын наадамд оролцжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван нь 1969 онд Биеийн тамир, спортын эвлэлийн Төв зөвлөлийн дарга, дараа нь МҮОХ-ны ерөнхийлөгчөөр томилогдон 1978 он хүртэл ажиллаж байв. 1977 онд ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон бөгөөд 2007 оноос өнөөг хүртэл ОУОХ-ны хүндэт гишүүнээр улс эх орноо төлөөлөн ажиллаж байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.