НИТХ-ын дарга А.Баяр ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон албаны төлөөллүүдийг хүлээн авч уулзжээ
Энэхүү уулзалтаар Нийслэлийн түргэн тусламжийн төвийн нөхцөл байдлыг сайжруулах талаар талууд санал солилцсон юм.
Нийслэлийн түргэн тусламжийн төв 400 гаруй эмч, ажилтантай. Жилдээ 445 мянга гаруй дуудлага, мэдээлэл хүлээн авч яаралтай тусламж үзүүлдэг. Тус төвд ажиллаж буй эмч, сувилагчдын 90 гаруй хувь нь шинэ төгсөгчид бөгөөд нийт ажилчдын ажиллах хугацаа дунджаар гурван жил байдаг. Тиймээс хүний нөөцийг сургаж, тогтворжуулахад хамтран, гурван жил Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажилласан эмч нарыг гаднын улсын их сургуулиудад хоёр жил резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавьсан юм.
ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскалантегийн зүгээс Нийслэлийн түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтийг хүлээн авч, боломжит нөхцөлөөр дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.