Зах, худалдааны төвийн зогсоолыг нэмэгдүүлэх хүрээнд урт цагааны зогсоолыг нээлээ
Сар шинийн баярыг угтан зах худалдааны төвүүдийг чиглэсэн түгжрэлийг бууруулахад тодорхой зохицуулалтыг хийж байна. Тухайлбал НИТХ-ын дарга А.Баярын гаргасан уриалгыг аж ахуй нэгжүүд дэмжиж уртасгасан цагаар ажиллаж буй.
Түүнчлэн сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор зах, худалдааны төвийн ачаалал нэмэгдэж, зогсоол хүрэлцэхгүй, ойр орчимд түгжрэл үүсэж байгаа учир зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд мөн аж ахуй нэгжүүдтэй хамтран дараах байршилд зогсоол нэмжээ.
Тодруулбал, Урт цагааны тохижилтын ажил дуусаж ирэх сард нээх төлөвлөгөөтэй байсан ч "Бөмбөгөр", "Алтжин" худалдааны төвийн зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, тухайн орчим дахь түгжрэлийг бууруулах хүрээнд урьдчилан нээсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.