"The MongolZ" багийн дараагийн тоглолт маргааш “PGL Cluj-Napoca 2026” тэмцээнээр үргэлжилнэ

"The MongolZ" багийн дараагийн тоглолт маргааш “PGL Cluj-Napoca 2026” тэмцээнээр үргэлжилнэ

Цахим спортын Counter Strike-2 (CS2) төрлийн өндөр чансаатай багуудын өрсөлддөг PGL Cluj-Napoca 2026 тэмцээн Румын улсад болох гэж байна. Тэмцээн энэ сарын 12-22-ны хооронд болох юм. 

Нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг тойргийн журмаар тоглоно. 

Энэхүү тэмцээнд "The MongolZ" баг нэгдүгээр сарын дэлхийн чансааны оноогоор уригдан оролцох юм. Тодруулбал эхний тойрогт Бразилын paiN Gaming багтай маргааш шөнө буюу хоёрдугаар сарын 15-ны 01:00 цагт тоглох хуваарьтай байна. 

PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд түрүүлсэн баг 450 мянган ам.долларын шагнал авах бол дэд байр шалгарсан нь 200 мянган ам.доллар авна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.