УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, сайд Э.Бат-Амгалангийн дүү Э.Батбаяр нартай холбоотой “Шинжиан Шинфа” компанитай холбоотой нэвтрүүлэг, үүнтэй холбоотой нэлээдгүй маргаан үүсгээд байгаа “Зэс Эрдэнийн хув...

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, сайд Э.Бат-Амгалангийн дүү Э.Батбаяр нартай холбоотой “Шинжиан Шинфа” компанитай холбоотой нэвтрүүлэг, үүнтэй холбоотой нэлээдгүй маргаан үүсгээд байгаа “Зэс Эрдэнийн хув...

Тухайлбалтус ХХК-ийн ТУЗ-ийн дарга асан Г.Галсаннямыг “Зэс Эрдэнийн хувь” компанид 4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр хууль хяналтын байгууллагаас эрэн сурвалжилж эхэлсэн байна. 

Тодруулбал, Хөгжлийн банкны хэргээр шалгагдаж буй Г.Галсанням нь “Зэс Эрдэнийн хувь" ХХК-иас  4.5 тэрбум төгрөг завшсан хэргээр эрэн сурвалжлагдаж эхэлсэн бөгөөд өнөөдөр тус компанийн Улаанбаатар хот дахь оффист нэгжлэг хийсэн байна. Түүнчлэн оффисын гадаа хувьцаа эзэмшигчид нь цуглан үнэн мөнийг олж өгөхийг хууль хүчний байгууллагынхнаас хүссэн аж. 

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд "Зэс Эрдэнийн хувь" компанийн захиргааны менежер, нягтлан бодогч, тооцооны ня-бо нараас мэдүүлэг авсан бөгөөд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн эцэг нэгтэй дүүгийн хүүхэд Ц.Сумъяабазарын гэрт ч нэгжлэг хийжээ.

Гол баатар Г.Галсаннямын тухайд малын хулгайн хэргээс авахуулаад Хөгжлийн банкны гэх мэт хэд хэдэн хэргээр хууль хүчний байгууллагад шалгагдаж байгаа аж. 
Тэрээр "Зэс Эрдэнийн хувь" компанийн хувьцааг “БММ” компанийн захирал н.Санжжав гэх хүнээс авахдаа "Зэс Эрдэнийн хувь" ХХК-ийн мөнгийг ашигласан нь мөрдлөгөөр тогтоогдон шалгагдаж байгаа төдийгүй тус компанийн мөнгийг угаах замаар завшсан, завшсан мөнгөөрөө хувьцаа худалдан авсан түүнчлэн А.Амундра, Б.Баатар, Х.Нямбаатар нарын төлөөний этгээдүүдэд зарж 13 тэрбум төгрөг авсан гэх мэт ноцтой баримтууд ч байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.