“Таван Богд” группын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан бусдын биед халдсан нь үнэн гэв

“Таван Богд” группын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан бусдын биед халдсан нь үнэн гэв

“Таван Богд” группийн өв залгамжлагч, “Говь” ХК-ийн захирал Б.Амарсайхан энэ сарын 15-ны өдөр буюу өчигдөр зодоонд оролцож бусдын биед халдсан талаар мэдээлэл гарсан. Энэхүү мэдээллийн мөрөөр тодруулахад “ 02 сарын 15 буюу өчигдөр Сүхбаатар дүүргийн 3-р хороонд зодоон болсон гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Уг хэрэгт Б.Амарсайхан холбогдсон нь үнэн. Гэхдээ Бусдын биед халдсан эсэх нь шалгалтын явцад мэдэгдэнэ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” гэлээ.

Б.Амарсайхан өмнөх хэрэг явдлаар интерполоор эрэн сурвалжлагдаж эх орондоо ирэн шүүх хурлаар ороод сар ч хүрэхгүй хугацааны дараа дахин хэрэгт холбогдоод байгаа нь энэ.  Залуу насны алдааг хүртэл зөвтгөж, уучилж болно гэдэг ч өв залгамжлагч Б.Амарсайханы тухайд өмнөх хэргийнх нь шүүх тогтоол ч албажаагүй шахуу байхад ахин зодооны хэрэгт нэр холбогдсон нь тэрээр засрал авахгүй нэгэн гэдгийг харуулж байх шиг.

content 3866 622393302 1474385811

Ямартай ч нийгэм, олон нийтэд үлгэр дуурайл болж байх ёстой үндэсний хэмжээний том группийн эзэн  Ц.Баатарсайхан захирлынх гэр бүлийн хурлаа нухацтайхан шиг хийж, ёс зүйн асуудлаа цэгцлэх цаг болжээ. Нийгэмд үлгэрлэж, нийгмийн хариуцлагатай амьдрах ёстой дунджаас дээш давхаргынхан бүдүүлэг, ёс зүйгүй, хариуцлагагүй байдлаараа манлайлах яавч сайны дохио биш.

Тэгэх тусмаа “Говь” нь хувьцаат компани, ХААН банк нь бараг бүх ард түмэн үйлчлүүлдэг толгой банк, цаашилбал KFC, Pizza Hut зэрэг олон улсын сүлжээ, “Тоёото”-гийн албан ёсны диллер, Улаанбаатар гурил, Улаанбаатар принт зэрэг түгээмэл компаниудыг тус групп эзэмшдэг билээ. 

content 3866 514422713 2416606606

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.