“ХАШААГАА НЭЭЕ” уриалгад нийслэлийн төрийн өмчийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цагдаагийн байгууллага бүгд нэгдлээ

“ХАШААГАА НЭЭЕ” уриалгад нийслэлийн төрийн өмчийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цагдаагийн байгууллага бүгд нэгдлээ

НИТХ-ын дарга А.Баяр сар шинийн баярын өдрүүдэд автомашинуудыг саадгүй зорчих, хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс “ХАШААГАА НЭЭЕ” уриалгыг гаргаад буй. Тэгвэл энэхүү уриалгыг нийслэлийн есөн дүүргээс гадна Нийслэлийн цагдаагийн удирдах газрын бүх хэлтэс, нэгж буюу 23 газар, нийслэлийн харьяа нийт 28 эмнэлэг, нийслэлийн ерөнхий боловсролын нийт 178 сургууль, нийслэлийн нийт 327 цэцэрлэг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Тодруулбал, сар шинийн баярын өдрүүдэд иргэд өөрт ойрхон сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаагийн хашаа болон зогсоолд автомашинаа тавьж болох юм.

Түүнчлэн орон сууцны хотхон, хорооллын СӨХ-үүд нэгдэж эхэллээ. Харин гэр хорооллын айл өрх бүрийг зочдоо хашаандаа оруулж, гудамж талбайгаа чөлөөлж ХАШААГАА НЭЭЕ уриалгад нэгдэхийг уриаллаа.

content 3868 634660887 1212262547

content 3868 637086903 1212262617

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.