Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах хүрээнд өглөөнөөс хойш 536 удаагийн зохицуулалт хийгээд байна

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах хүрээнд өглөөнөөс хойш 536 удаагийн зохицуулалт хийгээд байна

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг шинийн нэгний замын хөдөлгөөний ачааллыг бууруулах хүрээнд Шуурхай ажлын хэсэг гарган ажиллаж байна.

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс шууд дамжуулалтыг олон нийтэд хүргэж, цаг үеийн замын нөхцөл байдлын мэдээллийг шуурхай хүргэж байгаа юм. Өглөө 08:00-10:30 цагийн хооронд Тээврийн цагдаагийн албан хаагчид замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 536 зохицуулалтыг хийгээд байна.

content 3874 637360755 1213910124

Өнөөдөр улсын хэмжээнд цагдаа, эмч, аврагч зэрэг нийт 7000 гаруй төрийн албан хаагч шуурхай, бэлэн байдалд ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүрэлдэхүүнтэй Шуурхай ажлын хэсэг ажиллаж замын хөдөлгөөний нөхцөл байдлыг шууд дамжуулан хүргэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.