СХД-ийн цагдаагийн албан хаагч иргэнийг хэрэг хүлээлгэхээр зодож, эрүүдэн шүүж буй бичлэг дэлгэгдлээ
Цагдаагийн алба хаагч иргэний биед ноцтой халдаж, зэрлэг балмадаар бие махбодын дарамт үзүүлж буй бичлэг олны шүүмжлэлийг дагуулж эхэллээ. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас 2026.01.11-ний өдөр СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн албан хаагч Б нь цагдаагийн байрны угтах хэсэгт иргэний биед ноцтой халдан зодож, эрүүдэн шүүсэн байж болзошгүй бичлэгийг олон нийтэд дэлгээд байгаа юм.
Цагдаагийн алба хаагч угтах хэсэгт иргэнээ зодож, хүч хэрэглэж байгаа бол энэ байдал газар авч иргэдэд эрүү шүүлт тулгадаг уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд цагдаа нар 103-ын эмчийг зодсон, 3-4 цагдаа хүчингийн хэрэгт холбогдсон, жагсагч нарт хүч хэрэглэсэн зэрэг олны анхаарлыг татсан олон хэргүүд гарч байсан. Тэр бүрд зөвхөн тухайн цагдааг ажлаас нь халаад асуудлыг намжаадаг нь Цагдаагийн байгууллагын бодлого, зөв тогтолцоо дутмагаас эдгээр зэрлэг балмад үйлдэл, асуудлууд тасрахгүй байгаагийн нэг шалтгаан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.