МАН-ын дарга Н.Учрал: Авлигын эсрэг чөлөөлөлтийг Ардын нам өөрөөсөө эхэлнэ!
МАН-ын 31 дүгээр Их хурлаас шинээр бүрдүүлсэн Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатайгаар /2026.02.27/ Тусгаар тогтнолын ордонд болж байна. Хурлын эхэнд МАН-ын дарга Н.Учрал илтгэл тавихдаа “Авлигын эсрэг чөлөөлөлтийг Ардын нам өөрөөсөө эхэлнэ” хэмээсэн нь коммунист угшилтай, зүүний үзэл баримтлалтай “ах” намын тухайд чих сортойлгосон өнцөг гэж болохоор.
Зуу гаруй жилийн түүхтэй тус нам сүүлийн жилүүдэд төрийн эрх барьж байгаагийнх авилга, албан тушаалын хэргүүд ч тус намд хаяглагддаг. Тэр бүхэнтэй үзэлцэж, чөлөөлнө гэдэг тийм ч санаан зоргоор хийх ажил биш. Гэвч Н.Учралын тухайд нас залуу, цус шингэн, зориг зүрхтэй манлайлал үзүүлэх нь гэсэн хүлээлт олон нийтийн дунд угаас байсаар ирсэн. Гэхдээ нам, улс төр гэдэг хувийн компани, хэсэгхэн хүмүүсийн бөөгнөрөл биш, том бүтэц, систем, тогтсон соёл байдаг. Тэрхүү системийн эсрэг мөс зүсэн соёлыг өөрчилж, авилгатай тэмцэх нь уриа лоозон төдий биш үйл хэрэг, үр дүн болох нь чухал. Өөрөөр хэлбэл өнөөдрийн МАН-ын дарга Н.Учрал маргаашийн лидер болох эсэх нь өнөөдөр хэлсэн үгээ хэр түвшинд биелүүлэхээс ихээхэн шалтгаална гэсэн үг юм.
Ингээд түүний илтгэлээс онцлох ишлэлүүдийг сонирхуулъя.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.