Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна

Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна

Монголд улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, “Эх орончдын өдөр”  өчигдөр /2026.03.01/ тохиов. МАН энэхүү арга хэмжээг Тусгаар тогтнолын ордонд тэмдэглэн, намын шинэ гишүүдэд батлахыг нь гардуулжээ.

Монгол Ардын намд шинээр элссэн 39 гишүүн салбар бүртээ манлайлж яваа хүмүүс бөгөөд

Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ МАН-д элссэн талаараа “би чинь монгол хэлээрх уншигчдын таазанд тулчаад удаж байна шүү дээ. Би учиргүй өндөр агуу болчихсон юм биш. Манай нийгмийн уншигчдын тааз нам байна, цөөхүүлээ бн. Хэдий цөөхүүлээ ч нэгээхэн биеэр хүндтэй, нэр цэвэр явахад хангалттай юу хангалттай. Өглөөдөө сэрэхэд нэг сайхан үгээр угтаж, оройдоо нэг сайхан үгээр үдэж унтуулаад яваад байдаг. Гэтэл энэ баянбүрд мэт цөөнх өнөөдөр улс Монголдоо хэр нөлөөтэй байна вэ? Ямар үүрэг гүйцэтгэж байна вэ? Бараг мань мэтийг цөөнх уншигчид дотроо дархлагдах тусам цаагуураа массын галзуурал солиорол хүчийг аваад бга юм бус уу? Ердөө уржигдар оруулсан дэлхийн эдийн засгийн нийтлэлийг хар, нөгөө галзуу солиотуудынхаа лаивыг хар. Адилхан яриач гэдэг. Гэтэл хүний тархинд уншлага гэдэг юмыг видео орлодоггүй юм аа. Нэг л болохгүй, нэг л буруу байна.  Би, бид цөөнх дотроо магтуулаад бялуураад дуусдаг байж. Миний, бидний дараагийнх бас энэ таазанд тулаад эндээ дуусах уу? Ямар нэг улстөрийн гарц шийдэл хэрэгтэй. Нийтийн боловсролын бодлогод улстөрийн намаар дамжин оролцож өөртөө биш юм гэхэд ядаж л дараа үедээ уншигчид бэлдэх санаа зорилготой байна.

Хоёрт, улстөр сонирхогчийн хувьд:

Өнөөдөр эгнээндээ нэгтгэсэн Ардын намын удирдлагууд, гишүүдэд, мөн дэмжиж амжилт хүсэж буй хүмүүст их баярлалаа. Нөгөөтэйгүүр дургүйцэл, бухимдал, шүүмжлэлийг нэг тийм хаа нэгтээ зөрөлдсөн хайр, итгэл хэмээн ойлгож хүлээн авч бн. Та бүхний санасан хүлээсэн замаар замнаагүйдээ хүлцэл өчье” гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.