НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө хуулийн байгууллагуудад хандлаа
Сүүлийн үед цахим орчинд “Хусаад хож” гэсэн гарчигтай лайвууд түгээмэл болж, олон арван хүн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байна.
Тиймээс НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө энэ төрлийн гэмт хэрэгт хохирсон иргэдийн тоо одоогоор хэд хүрсэн, ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа, цаашид урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөний талаар албан ёсны мэдээлэл ирүүлэхийг хуулийн байгууллагуудаас хүслээ. Ингэснээр цахим залилангийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангахад НИТХ-ын Төлөөлөгчид хамтран ажиллахад бэлэн гэдгийг илэрхийлж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.