Өвлийн паралимпын наадамд оролцох тамирчдыг үдлээ

Өвлийн паралимпын наадамд оролцох тамирчдыг үдлээ

Италийн Милан, Кортина хотод өвлийн паралимпын наадам энэ сарын 6-15-нд болно.

Энэхүү наадамд манай улсаас цанын төрөлд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондог, Д.Очирсүхийн удирдлага дор гурван тамирчин оролцох юм.

Тодруулбал, гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 км-ын зайд Б.Ганболд, Ц.Дашдорж, уулын цанын төрөлд Б.Цэрэнпунцаг өрсөлдөнө. Тэднийг үдэх ёслол өнөөдөр боллоо. Монголын баг тамирчдыг төлөөлж Б.Цэрэнпунцаг, Б.Ганболд нар тангараг өргөсөн бол УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Монгол Улсын төрийн далбааг “Милан-Кортина 2026” өвлийн паралимпын XIV наадмын Монголын багийн тугч пара гүйлтийн цанын тамирчин Ц.Дашдоржид гардуулав.

content 3916 185d6cf0b3951d6a9582

Өвлийн паралимпын түүхт 50 жилийн ойтой давхцах энэхүү наадмын нээлтийн ёслолыг МЭ-30 онд барьсан түүхэн Ромын амфитеатр болох “Арена ди Верона”-д зохион байгуулна. Энэхүү ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байгууламж нь олимпын хаалтын ёслолыг мөн хүлээн авсан билээ. Энэ удаагийн наадамд 50 орчим орны 660 гаруй тамирчин спортын зургаан төрөлд 79 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд шинээр тэргэнцэртэй кёрлингийн холимог хосын төрөл багтжээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.