Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна
Тодруулбал, Жуковын талбай, Жанжингийн гэрийн буйр, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны байрны гадна, “Хос өргөө” хотхоны 21-р байрны урд талд, “Шинэ Улаанбаатар” Драгон терминалын гадна, Орбитын тойрог, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны байрны гадна талбай, Титан центрийн авто зогсоол, Тусгаар тогтнолын талбайд өргөтгөсөн худалдаа гарна. Ингэхдээ хонины махыг гулуузаар, 1 кг нь 13 мянган төгрөгөөр борлуулах юм.
Нийслэлд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ноос 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн бөгөөд үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Энэ жил есөн аж ахуйн нэгж 5016 тонн махыг нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулан бэлтгэжээ. Чанар, стандартын дагуу бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.