Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг 500 мянган төгрөг болгохыг дэмжсэн өргөдөлд 58 мянган иргэн гарын үсэг зуржээ
Иргэн Д.Төгс-Арвижих "Цалинтай ээж" буюу гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжид сар бүр олгодог 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдлийг УИХ-ын petition.parliament.mn-д байршуулж, иргэдийн саналыг авч байна.
Иргэн Д.Төгс-Арвижих, Одоогийн зах зээл, ээжүүдэд өгч байгаа 50 мянган төгрөгийн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй. Бодит байдал дээр сүү, живх хоёр авч хүрдэггүй учир нэмэх шаардлагатай гэжээ.
2026 оны 2-р сарын 5-ны өдөр байршуулсан уг саналыг өнөөдрийн /2026.03.05/ байдлаар 58 мянган иргэн дэмжиж, саналаа өгөөд байна. 30 хоногийн хугацаанд 100 мянган иргэн дэмжиж санал өгвөл энэ асуудлыг хуулийн төсөл болгон, УИХ-аар хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэх юм. Тус өргөдлийн хугацаа 8 хоногийн дараа дуусна.
Та дэмжиж байвал ЭНД дарж саналаа өгөх боломжтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.