О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөж болзошгүй Н.Алтанхуягийн хэрэгт МАН зориуд нөлөөлж байна
Ардчилсан нам “4:11 мэдээллийн цаг”-аараа улс төрийн зорилгоор хууль, шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлж буй явдлын талаар ярилаа.
АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн О.Алтангэрэл “Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягтай холбоотой ээлжит нэгэн шүүх хурал болж байна. Бүтэн дөрвөн жилийн турш үргэлжлээд явж буй энэ хэргийг хянан шийдвэрлэх явцад Н.Алтанхуяг гэж хүнийг гурван удаа цагаатгалаа. Шүүхийн цагаатгаад байгаа шийдвэрийг үл зөвшөөрч дахин шалгаад байна. Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ ил тод илэрхийлсэн. Хамгийн өндөр рейтингтэй эрэмбэлэгдэж яваа улстөрч. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөж болзошгүй учраас хэргийг зориуд удааж, эрх баригч нам нөлөөлж байна гэж манай намын мянга, мянган гишүүд үзэж байна. Энэ улсад Ардын намын хүнээс өөр хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж болдоггүй юм уу. АН-ын нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд ялж болдоггүй юм уу. Энэ бол нэг төрлийн хэлмэгдүүлэлт, залхаан цээрлүүлт бол АН-ыг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оруулах гэсэн нөлөөлөл байх вий гэсэн болгоомжлол бидэнд байна аа. Монголын ард түмэн энэ асуудал дээр анхаарлаа хандуулаасай. Юу болж байгаа талаар өөрсдийн дүгнэлтээ хийгээсэй” хэмээв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.