Ж.Батзандан Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг дэмжихээ илэрхийллээ

Ж.Батзандан Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг дэмжихээ илэрхийллээ

Сүүлийн үед цахим орчинд 2027 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан сонгуульд өрсөлдөх хүмүүс эхнээсээ нэрээ дэвшүүлээд буй. Тэгвэл өчигдөр /2026.03.05/ АН-ын гишүүн Ж.Батзанданг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэх мэдээлэл цацагдсан. Харин уг мэдээллийн хариуд Ж.Батзандан x хуудастаа ийн хариу тайлбар хийсэн байна.

Тэрбээр "АН тэнэг байж болно. Гэхдээ ялах хүн дээрээ төвлөрөх ёстой. Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчид Н.Алтанхуяг дарга явах ёстой. Ялах болно. Бид бүх хүчээрээ дэмжинэ. МАНАН зориуд худал мэдээлэл тарааж байна даа. Миний өмнөөс бүү шийдвэр гарга. Та минь ээ" гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.